FlexiROC D65LF өрмийг МЕРА сервис ХХК-д хүлээлгэн өглөө
November 18, 2021
FlexiROC D65LF in Soutgobi region, Mongolia
Эпирок Монголиа ХХК нь 10-р сарын 21-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах МЕРА сервис ХХК-нд 3 дахь FlexiROC D65LF ил уурхайн тэсэлгээний өрөмдлөгийн машины түлхүүрийг амжилттай хүлээлгэж өглөө. Энэхүү загвар нь Швед улсад үйлдвэрлэгддэг бөгөөд дунд оврын ангилалдаа ил уурхайн үйл ажиллагаанд өндөр бүтээмж, аюулгүй, найдвартай ажиллагаагаараа шалгарсан өрөмдлөгийн машин билээ. Эрхэм харилцагчийн маань цаашдын үйл ажиллагаанд өндөр бүтээмж, үнэ цэнийг нэмэгдүүлэх болно гэдэгт Эпирок Монголиа ХХК-ийн зүгээс итгэлтэй байна. Бүтээлээр арвин байх болтугай.
Эпирок брэндийн уул уурхай, дэд бүтцийн салбарын тоног төхөөрөмжийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл epiroc.com уруу хандаарай.
Эпирок компанийн Сэлбэг & Засвар үйлчилгээний хэлтсийн үндсэн зорилго нь харилцагчийн бүтээлийг хамгийн өндөрт байлгаж, зардлыг бууруулж бүх төрлийн гадаргуу болон гүний тоног төхөөрөмж, сэлбэг, засвар үйлчилгээгээр хамгийн түргэн шуурхай хангах явдал юм. .