• Home
  • Newsroom
  • Хагас автоматжуулалттай (хагас бие даасан) үйлдвэрлэлд шилжлээ

Хагас автоматжуулалттай (хагас бие даасан) үйлдвэрлэлд шилжлээ

Уул уурхайн салбар бүхэлдээ технологид тулгуурлан илүү шинэлэг болж хувирч байна

Epiroc automation solutions

Австралийн Зүүн Кэйдиагийн гүний уурхайн үйлдвэрлэл  хагас автоматжуулалтад шилжиж тодорхой өндөрлөгт хүрлээ.

Уул Уурхайн Инновац ба Автоматжуулалт төслийн баг Австралийн Кэйдиа уурхайд төслийнхөө цөөнгүй хэдэн үе шатыг хэрэгжүүлээд байгаа ба ирээдүйн стандартдаа нийцэж ажиллахын тулд бүрэн автоматжуулалтын төлөө ажиллаж байна.

“Уул Уурхайн Инновац ба Автоматжуулалт төслийн багийнхан Кэйдиа дах ажлын арга барилыг өөрчилж байна” гэж уурхайн Ерөнхий Менежер Эйрон Бранигон хэлж байна. Кэйдиагийн үйлдвэрлэл хагас автоматжуулалтай явагддаг болоод зогсохгүй гуравдагч талуудын хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдийг уг дэлхийд тэргүүлэгч шийдэлтэй холбоход бэлэн байгаагаа мөн илэрхийлсэн билээ.

Уул уурхайн ирээдүйг инновац, технологоор шийдэх нь гайхаж эргэлзэх зүйл биш болсон.

Мэргэжлийн түнш Эпирок групын дэмжлэгтэйгээр Австралийн алтны Кэйдиагйин зүүн далд уурхайг уурхайг бүрэн автомат болгох шаардлага байна. Энэхүү тэмүүлэлдээ хүрэх зорилтот цэгүүдээ ч тодорхойлсон ба алхам алхмаар бид ажиллаж байна.

Уг хагас автоматжуулалтыг (бие даасан)  дэлхийн бусад хэсэгт нэвтрүүлж байх хугацаанд Австралийн Ньюкристийн уурхай, Эпирок хоёрын хамтын ажиллагаа дараачийн шатанд хөгжсөн байх болно. Аюулгүй ажиллагаа бизнесийн маань нэн тэргүүний анхаарах асуудал учраас бид ийнхүү тасралтгүй сайжирч явах болно.

Аюулгүй байдал нь бидний бизнесийн нэг номерын асуудал хэвээр байгаа бөгөөд бид үйл ажиллагаагаа сайжруулах арга замыг байнга хайж байдаг. Хагас бие даасан түвшинг бүрэн бие даасан байх чадвартай амжилттай нэгтгэх нь аюулгүй байдлын чухал ач холбогдолтой юм.

“Уул уурхайн салбар инновацыг далайцтайгаар нэвтрүүлж технологийн үсрэлт хийж байгаа нь мэргэжилтнүүд ур чадвараа нэмэгдүүлэхийг сүүлийн жилүүдэд ихээхэн шаардаж эхэлсэн. Түүнчлэн ажил мэргэжлийн өргөн боломжийг нээж байна. Бид энэхүү өөрчлөлтийг урьтаж харсан бөгөөд Эпирок группын тэтгэлэгт хөтөлбөртөө аль хэдийн багтаан оруулсан байгаа.” гэж Эрин хэлжээ.

“Уул уурхайн салбар бүхэлдээ технологид тулгуурлан илүү шинэлэг болж хувирч байна. Энэхүү шилжилт нь мөн бизнест тавигдах ур чадвар, мэргэжилтний шаардлагуудын өөрчлөлтийг илэрхийлдэг бөгөөд энэ нь ажил мэргэжлийн олон боломжийг бий болгодог. Бид шинэ өөрчлөлтүүдийг тухайн тэтгэлэгт болон мэргэжил дэшлүүлэх хөтөлбөрүүдэд хэрэгжүүлж байгааг харж байна" гэж Аарон хэлэв.

Эпирокын бүсийн программ хангамжийн төвийн менежер Рохэн Андерсон “Эпирок болон Австралийн Кэйдиа уурхайн хамтын үйл ажиллагаагаар дамжуулан хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт ST18 автомат ачигчийг хүлээн авах гэж байгаадаа баяртай байгаа” гэжээ.

Рохэн мөн “Хагас автомат үйлдвэрлэлийн процесс 24/7 хугацаагаар уурхайн олборлолтын долоон хэсэгт ажиллах хүчин чадалтай. Кэйдиагийн үйлдвэрлэлийн явцад гардаг гар ажиллагаа шаардсан даалгавруудыг багасгаснаараа ноцтой аюулын эрсдэлийг бууруулж байна.

Хагас автоматжуулалтад шилжих үе шат амжилттай хэрэгжсэний үр дүнд бизнесээ ердийн хэвээр төлөвлөх боломжтой болсон. Уг системийг уурхайн бусад нэгжүүдэд холбох эрмэлзэлтэй байна. Гуравдагч талын тоног төхөөрөмжтэй холбох нь дараачийн нэг хийх чухал ажил юм.” гэжээ.

Кэйдиагийн инновацын аян олборлолын 1-р хэсгээр дуусахгүй. Үйл ажиллагааны бусад нэгжүүдэд эхэлсэн. Бизнесийн бусад бүх хэсэгт нэвтрүүлнэ гэсэн тэмүүллээр дүүрэн урагшилж байна.”  гэж Гүний уурхайн Харилцаа холбооны менежер, Энн – Софи Андерсон хэлжээ.

 

Underground Coal Mining